Тарваган тахал өвчнөөс сэргийлье!

   Тарваган тахал өвчний улиралчлал эхэлсэн учраас иргэд хууль бусаар тарвага агнахгүй байхыг анхааруулж байна. 
Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. 
Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой буюу эрсдэлтэйд тооцогддог. Түүнчлэн Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан идэвхтэй голомттой байна.

Иймд эдгээр нутгуудад ажиллаж амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/06 тоот ан агнуурын зориулалтаар тарвага агнахыг хориглосон тухай тушаалыг мөрдөж хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment