Галын аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн дадлага, сургуулилт боллоо.

Булган сумын ЗДТГ, Онцгой байдлын газар хамтран гамшиг, гал түймрийн аюулын үед аврах ажиллагаа явуулах, бэлэн байдлын дадлага сургууль олгох сургуулилтыг Цогт Хунтайжийн талбайд тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Улсын Онцгой комиссын 2017 оны 03 сарын 16-ны “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ, авах тухай” албан даалгавар, Булган аймгийн Засаг даргын 87 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Булган сумын Онцгой комиссын 2017 оны 03 сарын 27-ны 01 тоот албан даалгаврыг  албан газар ААНБ-уудад хүргүүлж хэрэгжүүлж ажиллаа.
Хуурайшилт их гал түймэр гарах нөхцөл байдалтай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор түймрийн 1,2 дугаар ээлжийн томилгоот ажилчид нийт 78-н ААНБ, албан газарт хүргүүлснээс 63 ААНБ томилгоот бүрэлдэхүүн томилгоожуулсан эрхийн акт болон томилгоогоо ирүүлсэн. Сургалтанд 1,2,3-р ээлжийн 264 иргэн хамрагдаж, байгаль орчны бохирдлыг цэвэрлэх бодит ажилд 1,2-р ээлжийн 167 иргэн оролцож “Ачуут гол”- ын сав газар дагуу 30 га орчим газрын 45 м3 хог хаягдлыг цэвэрлэж ачуулав.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment