ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА


“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил – 2017” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнүүллээ.
Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн байгууллагуудыг 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлж, аймгуудын Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Дорноговь аймаг 88,3 хувиар нэгдүгээр байр, Булган аймаг 88,1 хувиар хоёрдугаар байр, Говь-Алтай аймаг 87,7 хувиар гуравдугаар байрыг эзэллээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment